Сэрэмжлүүлэг: Нэг шөнийн дотор гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ

.Graph
2025-02-05

Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ. 

Тодруулбал, тус хороонд амьдардаг өрх толгойлсон ээж, 4 хүүхдийн хамт, мөн хамаатных нь нэг хүүхэд гэрт байсан аж. ЦЕГ-аас уг хэргийг шалгаж буй бөгөөд үхлийн шалтгаан урьдчилсан байдлаар угаарын хордлого гэж гарсан. Иймд иргэд та бүхэн галлагаагаа хийхдээ анхаарал болгоомжтой байж угаарын хордлогоос сэргийлээрэй.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe