УДШ-ээс шүүхийн онцлог, ил тод байдал, шүүгчийн сахилга хариуцлага, хяналтын шатны шүүхийн үйл ажиллагааны талаар мэдээллээ.
Тус шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр шүүх ил тод, хуулийн дагуу ажилладаг, сахилга хариуцлагатай буюу шүүгчийн мэргэжлийн чадварыг эрхэмлэсэн гурван баганат бодлого хэрэгжүүлж байгаа талаар дурдав.
Энэ хүрээнд шүүхийн ачаалал, сахилгын шийтгэл ногдуулах талаар Эрүүгийн хэргийн танхим хариуцсан ахлах референт М.Хатанзориг товч танилцууллаа.
Тухайлбал, 2024 онд эрүү, иргэн, захиргааны хяналтын шатны шүүхээр 3561 хэрэг шийдвэрлэсэн байна. Харин 2022-2024 онд 37 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулжээ.
Мөн хяналтын шатны бүх шүүх хуралдааныг supremecourt.mn сайтаар шууд үзэх боломжийг бүрдүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх