Гуравхан сарын дотор Засаг даргаа огцруулсан анхны аймаг Булган болох уу

.Graph
2025-02-05

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн Засаг дарга нарыг батламжилсан. Энэ үеэр Булган аймгийн Засаг даргаар аймгийн МАН-ын дарга Д.Пүрэв-Очирыг батламжилсан билээ. Булган аймагт орон нутгийн сонгуулиар МАН ялсан. Нийт 29 суудлаас 15-ыг нь МАН, 14-ийг нь АН авсан байдаг. Ийнхүү нэг суудлын зөрүүгээр ялалт авсан МАН-ынхан аймгийн намын даргаа Засаг даргаар томилсон. 

Тэгвэл аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон 14 төлөөлөгч нийлж Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг аймгийн ИТХ-д гаргажээ. 

Ингэхдээ тэд ТАВАН үндэслэлээр огцруулах гэж байна. Үүнд,

1. Засаг дарга нь төрийн албанд 3 жил ажилласан байх ёстой ч Д.Пүрэв-Очирыг энэ шаардлагыг хангахгүй байна гэж үзжээ. Д.Пүрэв-Очирын намтрыг харвал, ИНЕГ-т ажиллаж байсан аж. Гэвч санал гаргасан төлөөлөгчид ИНЕГ-т ажилласан хугацааг нь төрийн албанд ажилласан гэж тооцохгүй гэсэн бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3.1.2, 14.1.3 дахь заалтуудыг үндэслэжээ.

2. Д.Наранбаярыг аймгийг Засаг даргын тамгын газрыг даргаар томилсон нь хууль бус гэж үзэв. Учир нь, тамгын газрын дарга бол төрийн жинхэнэ албан хаагчийн хийх ажил тул шаардлага хангахгүй хүнийг түр орлон гүйцэтгэгчээр бус шууд даргаар нь томилсон нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хууль бус зүйл гэж үзэв.

3. Хутаг-Өндөр сумын Засаг даргаар О.Далайцэрэнг томилохдоо хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн гэв.

4. Хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг үндэслэлгүйгээр зогсоосон. 

5. БНСУ-д богино хугацаанд гэрээгээр ажиллах боломжийг зогсоосон гэсэн таван үндэслэлийг дурджээ.

Ташрамд, Булганы ИТХ-аар энэхүү саналыг дэмжүүлж, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахын тулд МАН-аас сонгогдсон төлөөлөгч нарыг урвуулж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өглөө.

Тодруулбал, МАН-аас нэр бүхий нэгэн төлөөлөгч АН-ынхантай нэгдсэнээр олонх болж, П.Пүрэв-Очирыг огцрох асуудал баталгаатай болох гэнэ.

Огцруулах бичгийг өнөөдөр өгснөөр хуулийн дагуу 14 хоногийн дотор хурал зарлаж, хэлэлцэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Төрийн албанд ажиллаагүй нь үнэн. инегд ажиллаагүй

Болд

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe