УИХ-аар хэлэлцэж буй 2027 оны улсын төсвийн төсөлд өөрчлөлт оруулах хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал болон хөрөнгийн зардлыг бууруулж, нийгмийн халамж, боловсрол, эрчим хүч, дэд бүтцийн санхүүжилтийг нэмэгдүүлэх санал гаргажээ.
Төсвийн төсөлд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн саналд улсын төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 261.3 тэрбум төгрөгөөр бууруулах, мөн хөрөнгө оруулалтын зарим төслийн санхүүжилтийг танахаар тусгажээ.
Харин танасан зардлаас хүүхдийн хоолны хөтөлбөр, нийгмийн халамж, эрчим хүч, боловсрол болон бусад салбарт нэмэлт санхүүжилт олгох санал гаргажээ.
Үүнээс гадна дипломат төлөөлөгчийн газруудын зардал, гадаад томилолт, төрийн байгууллагуудын мэдээлэл сурталчилгаа, албан томилолт, соёлын салбарын зарим урсгал зардлыг бууруулахаар тусгажээ.
Хөрөнгө оруулалтын зардлын тухайд татварын мэдээллийн нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 15.1 тэрбум төгрөгөөр бууруулах санал гаргасан байна.Мөн 2027 онд хэрэгжиж дуусах төслүүдийн санхүүжилтээс зам тээврийн салбарт 20.9 хувь, бусад салбарт 10 хувийн таналт хийж, нийт 271 тэрбум төгрөгөөр бууруулахаар саналд тусгажээ.
Төсвийн зардлыг нэмэгдүүлэх саналууд дунд боловсрол, нийгмийн халамжийн санхүүжилт томоохон байр суурь эзэлж байна.Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулах, хоол үйлдвэрлэлийн ажиллагсдын зардлыг санхүүжүүлэхэд 50 тэрбум төгрөг нэмэх санал гаргажээ.Мөн сурагчдын оюуны хөгжил, сургалтын чанар, багшийн чадавхыг сайжруулах болон боловсролын байгууллагын үйл ажиллагаанд 14 тэрбум төгрөг нэмэхээр тусгасан байна.
Нийгмийн халамжийн чиглэлээр нийт 102.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт санал болгожээ. Үүнд:
Эрчим хүчний салбарын их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулж улсын төсвөөс олгох татаасыг 8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан байна.Түүнчлэн нийслэлийн эрчим хүчинд холбогдоогүй 2000 айл, өрхийг цахилгаанаар хангах зэрэг арга хэмжээг хөрөнгө оруулалтын нэмэлт санхүүжилтийн саналд тусгажээ. Хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх хүрээнд авто зам, гүүр, эрчим хүч, орон нутгийн дэд бүтэц болон бусад төслийн санхүүжилтийг 219.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр санал гаргасан байна.
Үүнээс гадна хүүхдийн хоолны хөтөлбөр, сургалтын орчин, орон нутгийн сургуулийн дотуур байр, эмнэлгийн тоног төхөөрөмж, шүүхийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулалтын санхүүжилтийг 276.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.
Төсвийн төсөлд дараах зардлуудыг нэмэгдүүлэхээр санал болгосон байна.
Ийнхүү ирэх оны төсвийн төслийг гол өөрчлөлтүүд хийгдлээ. Ирэх оны төсвийг анх өргөн мэдүүлэх үед төсвийн зарлага 43 их наядаас 41 их наяд болж 2 их наядаар буурахаар байна. Мөн Оюутолгойн ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлэхээр болсон нь онцлох өөрчлөлт байлаа.
Ирэх оны төсөв суурь буюу байнгын шинжтэй урсгад зарлага 78 хувьд хүрсэн нь ирэх жилүүдэд эдийн засагч ачаалал үүсгэнэ гэж эдийн засагчид болон ТТБЗ, ННФ форумын дүгнээд байгаа юм. Тус зардлыг дорвитой бууруулж чадалгүй ийнхү төсвийн гол хэлэлцүүлэг дууслаа.
Сэтгэгдэл үлдээх