Ерөнхий сайдын үүсгэн байгуулж, ахлахаар нь ажилладаг Эдийн засгийн бодлогын зөвлөлийн дэд даргаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж байсан. Д.Энхтүвшингийн хувьд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тул энэхүү зөвлөлд бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж байсан юм. Тэгвэл тэрээр зөвлөлийн дэд даргын ажлаа өгч, гарах хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу түүнийг зөвлөлийн дэд даргаас чөлөөлж, зөвлөлөөс гаргасан байна.
Түүний оронд зөвлөлийн дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилжээ.
Сэтгэгдэл үлдээх