Төрийн албыг 30 хувиар цомхотгоно

.Graph
2025-02-05

Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд төрийн албыг цомхон болгоно гэж ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээллээ.

Тэрээр "Төрд үйлчилдэг эмч, багш гэж байдаггүй. Нийтэд үйлчилдэг эмч, багш гэж л бий. Төрийн албаны шинэчлэлийг хийсний хүрээнд төрийн алба гэдгийг нийтийн үйлчилгээний алба болгох зөв хандлага руу оруулна. Тиймээс төрийн албаны реформыг өргөн хүрээнд хийнэ. Мөн төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хуулиар баталгаажуулж өгнө. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томоохон байгууллагад ажиллаж байсан мэргэжилтнүүдийг төрд орох бололцоог нээнэ. Орон нутагт түр орлон гүйцэтгэгч томилоод байгаа асуудлыг цэгцэлнэ. Олон улсын гэрээгээр хүлээн үүрэггүй л бол зөвлөл, үндэсний 10, комисс гэсэн статусыг нэг тийш нь болгож шийднэ. Энэ хүрээнд төрийн алба хаагч нарын дунд 30 хувийн цомхотгол буюу хэмнэлт хийнэ. Түүний оронд байгаа нөөцөө зөв хуваарилснаар бүтээмж нэмэгдэнэ" гэлээ.

Реформыг хэрхэн хийх талаар Нийтийн албаны тухай багц хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн барьснаар уг асуудлыг ирэх хаврын чуулганаар хэлэлцэнэ. 

Одоогийн байдлаар төрийн албанд 262 мянга гаруй хүн ажиллаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Tegmeerdeee

CryptoStealer

Дэмжих үү?

1 0
Newsletter Subscribe