Монгол-БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хэлэлцээрт Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар гарын үсэг зурна.
Тодруулбал, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар гарын үсэг зурах эрхийг дээрх хоёр сайдад олгосон байна. Ерөнхий сайд хоёрдугаар сарын 13-15-ны хооронд Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах бөгөөд энэ үеэр хэлэлцээрт гарын үсэг зурах аж. БНХАУ-ын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь гарын үсэг зурах юм байна.
Энэ асуудал УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар орж, гарын үсэг зурах зөвшөөрлийг авсан аж.
Сэтгэгдэл үлдээх