Засгийн газрын 2025 оны 1 сарын 29-ний хуралдаанаар хэлэлцсэн “Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх” асуудлын тогтоол албажжээ.
Тодруулбал, тус тогтоолын 2 дахь заалтад “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” хэмээсэн байна.
Сэтгэгдэл үлдээх