Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдлээ.
Тус холбоог тойрсон санхүүгийн асуудлууд сүүлийн үед эрчийг авч, албан тушаалын халаа солионууд явагдсан. Тодруулбал, МХБХ-ны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ЕНБД Т.Дагвадоржийг ажлаас нь халж, оронд нь “Таван толгой түлш” ХХК-ийн захирал асан М.Ганбаатарыг томилсон байдаг.
Тэгвэл энэ удаад холбооны ерөнхийлөгч нь ажлаа өглөө. Тэрбээр мэдэгдэлдээ "Ажиллах хугацаандаа үйл ажиллагаагаа доголдуулахгүй, ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүйгээр ёс зүйг эрхэмлэн, хоёргүй сэтгэлээр ажиллаж байснаа хариуцлагатайгаар мэдэгдье. Хөлбөмбөгийн жинхэнэ хөгжлийн төлөө оролцогч талууд эцэс төгсгөлгүй хардлага гүтгэлгийг орхиж, эв нэгдлийг эрхэмлэн хамтдаа хөгжинө хэмээн итгэж байна" гэжээ.
Ташрамд, тэрбээр “Сэлэнгэ пресс фалконс” клубийн эзэн бөгөөд Азийн мастеруудын анхдугаар наадмын аварга, спортын мастер цолтой.
Сэтгэгдэл үлдээх