Нисэхийн замд сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа

.Graph
2025-02-05

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот чиглэлийн Тууш замын 4 дэх км-т цас орж үзэгдэх орчин хязгаарлагдсантай холбогдуулан өнөөдөр (2025.02.05) 12:25 цагийн орчим 6 тээврийн хэрэгсэл холбогдсон зам тээврийн осол бүртгэгдсэн.

Ослын шалтгаан нөхцөлийг тогтоох, хэргийн газрын үзлэг хийх, хамгаалах зорилгоор 14.15 цагаас 16.20 цагийн хооронд замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг түр хязгаарлан ослын газрын үзлэг хийж, хунгарлаж тогтсон  Чингэлтэй дүүргийн ТҮК цэвэрлэсэн. Одоогоор зорчих хэсгийг хэвийн байдалд оруулж, хөдөлгөөн үргэлжилж байна.

Иймд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж, хурдаа тохируулах, шаардлагагүй бол холын замд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe