Автобуснаас буухдаа картаа дарахыг санууллаа

.Graph
2025-02-06

Нийтийн тээврийн үнэ 1000 төгрөг болж нэмэгдэн, нэг өдөрт 1000 төгрөг төлснөөр 4 удаа зорчих боломжтой болсон. Тэгвэл иргэд автобуснаас буухдаа картаа дараагүйн улмаас дараагийн автобусанд суухдаа дахин 1000 төгрөг төлөх тохиолдол гарч байна. Иймд автобуснаас буухдаа дамжин суух төхөөрөмжид картаа уншуулснаар дараагийн автобусанд үнэгүй зорчих боломжтой болох аж. 

  • Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ Umoney карт эсвэл Банктай хамтарсан Umoney карттай байх.
  • Банктай хамтарсан карт мөн эсэхийг шалгахдаа банкны картын ард байрлах 1615-аар эхэлсэн 16 орон бүхий Umoney картын дугаар байгаа эсэхийг шалгана.
  • Umoney картаа цэнэглэнэ. Банктай хамтарсан карт бол дансандаа 5000-аас дээш төгрөгтэй байх.
  • Автобусанд суухдаа Umoney төхөөрөмжид картаа дарах.
  • Автобуснаас БУУХ БҮРДЭЭ Umoney төхөөрөмжид картаа дарах.
  • 1 удаа төлбөр төлж тухайн өдөртөө 3 удаа дамжин суух боломжтой. 
  • Хамтарсан карт: Голомт банкны Т карт, ХХБанкны Бритто Классик, Бритто Эйнштейн карт, Хаан банкны К карт, Хас банкны Тэмүүлэл карт

Харин иргэдийн зүгээс буухдаа ашиглах карт уншигч төхөөрөмж нь ажиллахгүй тохиолдол цөөнгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe