Үзэсгэлэнт Одри Хепберний байшинг дуудлага худалдаагаар зарна

.Graph
2025-02-06

ХХ зууны гоо үзэсгэлэн, загварын ертөнцийн хатан хаан Одри Хепбернийн эзэмшилд байсан "La Paisible" харшийг 20.8 сая ам.доллароор худалдахаар дахин санал болгожээ.

XVIII зууны үеийн уг харш Швейцарын Женев хотын ойролцоох тосгонд байрладаг. Нийт 12 унтлагын өрөө, 8 угаалгын өрөөтэй, 1000 гаруй хавтгай дөрвөлжин метр квадрат талбай бүхий гурван давхар энэхүү байшинд Хепберн 1963 оноос хойш 1993 онд нас барах хүртлээ амьдарч байжээ. Түүнийг тосгоны оршуулгын газарт оршуулсан байна.

2001 онд Хепбернийн хөвгүүдээс "La Paisible"-г худалдаж авсан харшийн одоогийн эздийн ярьснаар, зургаан хүүхэд нь өсөж том болж, тусдаа гарснаас хойш байшин нь тэдэнд хэтэрхий томдох болсон байна. Хепберн 1929 онд Брюссель хотын захын нэгэн дүүрэгт банкны ажилтан, Нидерланд язгууртан эмэгтэй нарын гэр бүлд төржээ. Тэрбээр тухайн үеийнхээ загварын ертөнцийн дүр төрх, хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг байсан билээ. 1954 онд "Ромын баяр" (1953) гэдэг америк кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын наадмаас гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн юм. Хепберн мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн сайн дурын элчээр ажиллаж байлаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe