Б.Мөнгөнхишиг: Эрх баригчид алдаагаа хүлээн зөвшөөрөх ёстой

.Graph
2025-02-06

“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаар бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол хоёр өдөр болж, өндөрлөлөө.

Уг сонсголыг санаачлан, 70 мянга гаруй иргэнээр дэмжүүлэн гарын үсэг цуглуулж чадсан Б.Мөнгөнхишигтэй ярилцлаа.

Түүний ярицлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Эсийн дотор байгаа элементүүд хэзээ ч өөрсдийгөө өөрчилж чадахгүй. Гаднаас нэг баг салхи зүсэж орж ирж байж л реформ хийж чадна. Иймд институтын хувьд шинэчлэх шаардлагах үүссэн байна.
  • Утааны эсрэг сонсгол зохион байгуулах өргөдөлд анх 2024 оны 5 сард гарын үсэг цуглуулсан. Энэ үед 534 хүн л нэгдэж байсан. Энэ бол иргэдийн хандлагын илрэл.
  • Б.Ганжавхлан утааны эсрэг жагсаал эхлүүлэх үед бид хоёр холбогдсон. Түүний хүүхдүүд өвдөөд, 7 хоног эмнэлэгт сахиж байгаад гарч ирсэн байсан. Жагсаал хийнэ гээд шийдчихсэн байгаа нь нүднээс нь харагдсан. Миний хувьд бол илүү мэдээлэл өгөөд, бүтцэд оруулаад, тэр их эрч хүчийг бодит шийдэл тал руу нь чиглүүлэхийг хүссэн. Үүний нэг боломж нь dparliament дээрх гарын үсэг цуглуулах явдал юм.
  • 2016 онд гарсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр гэж бий. Монгол Улс тэр хөтөлбөрөө л биелүүлчихсэн бол өнөөдөр бид сонсгол хийхгүй. Таны, миний хүүхэд цэвэр агаар амьсгалж байх ёстой. Энэ хөтөлбөрийг бараг 3 жил жил тойрч, байгаад гаргаж ирсэн. Энэ хөтөлбөрт сайжруулсан түлш, хагас кокос, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан халаагуур бүгд байсан. Эд бүгд шийдэл мөн. Гэхдээ манай улс төрчид 4 жилдээ сонгогддог циклтэй учраас ард иргэддээ таалагдахын тулд нэгийг нь бариад л явчих гээд байдаг. Гэтэл яг үнэндээ бүгдийг нь л зэрэг хөдөлгөх ёстой юм билээ. Даанч тэгж чадаагүй. 
  • Энэ хөтөлбөр 2015 онд дуусах ёстой байсан. Нийтдээ 9.5 их наядын төсөвтэй. Тэгэхээр утааны эсрэг мөнгө бол огт багадаагүй. Хэрэв агаарын бохирдол Монгол Улсад тулгараад байгаа топ 3 асуудлын 1 мөн юм бол Ерөнхий сайд өөрөө ахалж ажиллах ёстой. 
  • Шийдэл гэвэл нэн тэргүүнд хэрэглээнээс хэмнэлт рүү чиглэсэн бодлого хэрэжүүлэх ёстой. Үүний нэг жишээ нь эрчим хүчний реформ. Хэчнээн шүүмжлэл дагуулж байгаа ч энэ бол зайлшгүй. Мөн дулаалга байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe