БНХАУ-ын Харбин хотноо зохиогдох Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцохоор болжээ.
2-р сарын 7-ны баасан гарагт нээгдэх ёслолын арга хэмжээнд Ши Жиньпинээс гадна мөн Киргизийн ерөнхийлөгч Садыр Жапаров, Пакистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардари, Брунейн султан Хассанал Болкиах, Тайландын Ерөнхий сайд Петхонгтан Чинават, БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Ү Вон Шик нар мөн оролцоно. Хятадын удирдагч мөн өдөр Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын удирдагчдад хүндэтгэлийн арга хэмжээ зохион явуулах юм байна.
Орон нутгийн цагаар 2-р сарын 7-ны орой зохиогдох Азийн өвлийн IX наадмын нээлтийн ёслолыг Хятадын Төв Радио Телевиз шууд дамжуулж, Синьхуа агентлаг өөрийн вебсайтаараа дамжуулан мэдээллүүдийг хүргэх ажээ.
Азийн өвлийн IX наадмын бамбарыг дамжуулах арга хэмжээ даваа гарагт Харбин хотноо зохион байгуулагдсан бөгөөд 11 км замыг туулах энэхүү арга хэмжээнд 16-83 насны нийт 120 хүн оролцжээ. Түүнчлэн Харбин 2025 Азийн IX өвлийн наадмын мөсний хоккейн болон керлингийн тэмцээнүүд долоо хоногийн эхээр эхлээд байгаа юм.
2-р сарын 7-14 хооронд үргэлжлэн явагдах Азийн IX өвлийн наадамд азийн 34 улс орны 1270 гаруй тамирчид оролцох болно.
Харбин 2025 Азийн өвлийн IX наадамд Монгол Улсаас
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд 28 дасгалжуулагч, эмч, албаны хүмүүс, нийтдээ 63 хүн оролцоно. Төлөөлөгчийн ахлагчаар Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан, ахлагчийн орлогчоор МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан нар удирдан ажиллаж буй. Дашрамд сонирхуулахад Монголын баг тамирчид энэ удаад Испанийн “Кельме” брэндийн иж бүрэн хувцсаар ижилсэж байгаа билээ.
Сэтгэгдэл үлдээх