УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Од мөндөр” сувгийнханд хандив өгөхдөө талархлаа монгол бичгээр бичжээ

.Graph
2025-02-07

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэдвээр контент бэлтгэн хүргэдэг Од мөндөр сувгийнханд цалингийн орлогоосоо 1 сая төгрөг хандивлажээ.

Ингэхдээ тэдэнд зориулсан талархлын бичгийг илгээсэн бөгөөд түүнийгээ монгол бичгээр бичсэн нь онцлог байв. Талархлын бичигт "Танин мэдэхүйн цогцлол нь шинжлэх ухаан юм. Шинжлэх ухааны ач холбогдлыг олон талаар иргэдэд таниулан, хүн төрөлхтөний хийгээд өөрийн орны бахархалт хүмүүсийн тухай мэдээллийг олон нийтэд бэлтгэн хүргэж байгаа та бүхний үйлсэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ялангуяа, нийгмийн ёс зүй, үндэсний эрхэмлэл, оюун санааны дархлаа нь мэдлэгийг дээдэлсэн, түүний төлөө үйл хэргийг зориулж ирсэн хүмүүсийн хичээл зүтгэлээр бэхжиж байдаг" хэмээн дурдсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe