Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нэр бүхий хоёр банкны өр болох 47.22 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн тухай мэдээллээ.
Тодруулбал, тэрээр Нийгмийн даатгалын санг алдагдалд оруулсан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргаж, тус хэргийг шүүхээр шийдсэн.
Шүүхээс Капитал банкнаас 104.2 тэрбум, Чингис хаан банкнаас 103.57 тэрбум, нийт 207.77 тэрбум төгрөгийн өр төлбөрийг гаргуулан нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх шийдвэр гаржээ.
Ийнхүү өнөөдрийн байдлаар нийт өрийн 22.7 хувь буюу дээр дурдсан төгрөгийг мөнгө болон хөрөнгөөр барагдуулсан байна.
Мөн тус яамны сайд цаашдаа хууль, хяналтын байгууллага болон нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлийн арга зүйн болон хууль, эрхзүйн зөвлөгөөнд үндэслэн, авлага барагдуулах ажлыг эрчимжүүлнэ хэмээн мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх