Засгийн газрыг огцруулах саналаас УИХ-ын гишүүн Э.Болормаа татгалзлаа

.Graph
2025-02-07

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргасан. Уг саналаас УИХ-ын гишүүн Э.Болормаа татгалзжээ. 

Тэрээр өөрийн сошиал хуудсандаа "Өөрөө нэрээ зарлаад шалтгаанаа хэлчихье ээ. Гадны захиалгатай юм шиг сонин үг хэлээр ЕС-ыг огцруулъя гэж өдөр холбогдлоо. Эцсийн зорилго чинь юу юм бэ гэж асуухад хариулт байгаагүй. Нийгэмд тулгамдаад байгаа асуудлууд ярихаас илүүтэй хувийн гомдол яриад байх шиг байх юм. Хэро Баатар та хоёрын хоорондох асуудал улс оронд огт хамаагүй шүү. 

Бид нэг парламентад хамтраад ажиллаад явна. Санал зөрөх ч үе байна, нийлэх ч үе байна. Утааны шийдэл биш хувийн улс төр хийж байгаа учир энэ удаа санал зөрлөө.

Харин УИХ дээрх утааны сонсголоор яригдсан зүйлс дээр хариуцлага тооцохыг хамт шаардацгаая Лодойсамбуу гишүүн ээ! Сая Чинбүрэн гишүүний ахалсан сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”, утааны мэдрэгчгүй байгаа 50,000 айл гэх мэт зүйл дээрээ анхаарцгаая. 

Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн та газар дээрх нөхцөлтэй сайтар танилцаж ядаж яндан пийшингээ хараад асуудлаа зөв оношлоорой. Тэгж байж л шийдлээ зөв гаргана шүү дээ ангийн анд аа

Дахин ийм эмгэнэлт зүйл хэзээ ч бүү болоосой. Улс төржилт хэзээ ч шийдэл биш шүү" гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe