Бүх Оддын Тоглолтын эргэн тойронд

Ж.Номин
2025-02-08

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Бүх Оддын Тоглолт хоёрдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд UG arena-д болж буй. 

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр эрэгтэй, эмэгтэй гурван онооны шидэлтийн тэмцээн, ур чадварын тэмцээн, “Slam Dunk Show”, “Celebrity matchup” зэрэг тэмцээн болж өнгөрлөө. 

“Slam Dunk Show”-нд FIBA 3x3 Slam Dunk-ийн дэлхийн гурван удаагийн аварга, нийт 200 гаруй “Slam Dunk Show” толилуулсан, мэргэжлийн данкчин, 3.3 метрт данк хийсэн гиннесийн амжилтыг эзэмшдэг Пиотр Грабовски урилгаар ирж, үзүүлбэр үзүүлсэн юм. 

Тэгвэл Ур чадварын тэмцээний ялагчаар Хасын Хүлэгүүд багийн тоглогч Ө.Индра Хасын Хүлэгүүд багийн тоглогч Б.Барсболд нар тодров.

Харин гурван онооны шидэлтийн тэмцээний аваргаар Аравт багийн тоглогч Э.Чимэддолгор, Эрдэнэт Майнерс  багийн тоглогч Н.Золжаргал нар тодорсон. Н.Золжаргалын тухайд 5 дахь удаагаа МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн Бүх Оддын Тоглолтын гурван онооны шидэлтийн тэмцээний аваргаар шалгарч буй юм.

Үзэгчдийн хамгийн их хүлээсэн  “Celebrity matchup” тэмцээн буюу “Semir” Холимог Оддын тоглолтод Pen Pen болон Semir багууд хоорондоо өрсөлдөж, 36-41 онооны харьцаагаар Pen Pen баг хожсон юм. Тус багт реппер Цэцэ, найруулагч Б.Тамир, Гала хамтлагийн дуучин Ч.Уранхолбоо, Gremix, жүдоч Д.Төмөрхүлэг, Улсын начин Э.Батмагнай тэргүүтэй олны танилууд багтсан. Харин дасгалжуулагчаар нь хөгжмийн зохиолч Б.Чинбат, Хасын Хүлэгүүд багийн тоглогч А.Азбаяр ажиллав. Тэмцээнд Монгол Улсын Начин Э.Батмагнай 12 оноо, 7 самбар авч Үнэ Цэнтэй Тоглогч буюу MVP-ээр тодорсон байна.

Харин эсрэг баг болох Semir багт жүжигчин Б.Барслхагва, хөтлөгч Э.Ууганбаяр, Э.Батнямбууу, дуучин Ука, Наагий, Ангууч зэрэг олны танилууд багтан, дасгалжуулагчаар хөгжмийн зохиолч Н.Халиун, BCH Knights багийн тамирчин О.Эрдэнэцогт ажилласан юм.

МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирлын Бүх Оддын Тоглолтын Залуу Оддын тоглолтод "Team Sophomores" баг 70-81 онооны харьцаагаар “Team Rookie” багийг буулган авч, хожил байгууллаа. Залуу Оддын тоглолтын Үнэ Цэнтэй Тоглогч буюу MVP-ээр "Team Sophomores" багийн тоглогч Ч.Тэмүүлэн тодорсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe