"Эхийн алдар одонгоор шагнах журам" энэ сараас эхлэн шинэчлэгдэж байна. Шинэчилсэн журмаар тухайн эхийн 4 болон 6-н хүүхдийн тоонд төрөөд нэг нас хүрээд эндсэн хүүхдийг мөн тооцдог болсон аж.
Тодруулбал, өмнөх журамд "Төрүүлсэн 4 болон 6 хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой" гэж заасан бол уг шинэчлэгдсэн журмаар ээж нь одон авахад "Төрүүлсэн хүүхэд нь эндсэн бол нэг нас хүрч байж эндсэн байх ёстой" гэж заажээ.
Уг саналыг Улсын аварга О.Хангай дэвшүүлсэн тавьснаар асуудал нь шийдэгдсэн ч түүний хувьд хүүхдийн насны хязгаарыг яагаад 1 насаар тооцсоныг эргэн асууж буй юм.
Сэтгэгдэл үлдээх