Засгийн газраас хавар, өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг шийдэх эрхийг орон нутгийн удирдлагад шилжүүлж, уралдаан зохион байгуулсан тохиолдолд насанд хүрсэн хүнээр унуулахаар шийдсэн юм. Тэгвэл уг асуудлаар Монголын морин спорт, уяачдын холбооноос Засгийн газраас гаргасан шийдвэрт байр сууриа илэрхийллээ.
Монголын морин спорт, уяачдын холбооны 8-р чуулганаар төлөөлөгч нар хаврын морин уралдааныг сэргээх хүсэлт гаргажээ. Мөн 21 аймгийн уяачид уг хүсэлтийг мөн гаргасан байна. Ийнхүү холбооноос Засгийн газарт сэргээх хүсэлт хүргүүлсэн аж. Хүсэлтийг хүргүүлэхдээ дараах 4 зүйлийг амлажээ.
Гэтэл Засгийн газраас асуудлыг авч хэлэлцээд хаврын морин уралдааныг зохион байгуулах эрхийг орон нутгийн удирдлагад өгсөн. Ингэхдээ дээрх 4 зүйлийг зөвшөөрөөд дээр нь 12-оос дээш насны хүүхдээр унуулна гэж мэдээлсэн. Гэвч тогтоол цаасан дээр албажихдаа заавал насанд хүрсэн хүнээр морио унуулах ёстой гэж гарсан байна гэв.
Энэ талаар Монголын морин спорт, уяачдын холбоо "Манай холбоо 18 наснаас дээш насны хүнээр унуулсан морин уралдааныг зохион байгуулахгүй гэдгээ мэдэгдэж байна. Бидний шийдвээр 21 аймаг, нийслэлийн хэмжээнд бүрэн хэрэгжинэ. Засгийн газрын тогтоол нь жилийн хугацаатай, 18-аас дээш насны хүнээр унуулах юм байна. Бидний үндэсний өв соёлд том хүнээр биш хүүхдээр морио унуулж ирсэн. Цаашдаа хэрэв наадмаараа хүртэл ийм байдал үргэлжилбэл, хүүхдээр морио унуулж чадахгүй, Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж чадахгүй юм байна. Мэдээж хүүхдийн амь нас, эрүүл мэнд нэгдүгээрт байх ёстой. Энэ асуудлаар олон улсын байгууллагатай хамтран ажиллана. Монголын морин спорт, уяачдын холбоо 2025 оныг хүүхдийн эрхийг хамгаалах жил болгон зарлаж, хүүхдийн эрхийг хамгаалах зөвлөл гэж байгуулж байна. Цаашид өв соёлоо бид хамгаалахын тулд бүхнийг хийх болно" гэлээ.
Иймд, Монголын морин спорт, уяачдын холбооноос дараах санал, шаардлагыг Засгийн газарт хүргүүллээ.
Сэтгэгдэл үлдээх