Ц.Баатархүү: Монгол Улс кибер аюулгүй байдлын үзүүлэлтээр эрсдэлтэй түвшинд байна

.Graph
2025-02-10

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр манай улс кибер аюулгүй байдлын үзүүлэлтээр эрсдэлтэй түвшинд байгааг онцлов.

Тэрээр "Манай улс кибер аюулгүй байдлын үзүүлэлтээр эрсдэлтэй түвшинд байна. Өдөр болгон төрийн байгууллагын цахим хуудас, цахим систем рүү ямар нэг байдлаар халдлага орж ирж байна. Одоогийн байдлаар кибер аюулгүй байдлын индексээр 103-р байранд байна. Тиймээс гурван зүйл хийх шаардлагатай. 

  1. Төрийн бүх байгууллага албан ёсоор кибер аюулгүй байдлын мэргэжилтэнтэй болох ёстой. 
  2. Төрийн байгууллага, хувийн хэвшил програмуудыг лицензтэй хэрэглэх шаардлагатай байна. 
  3. Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулна" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe