Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Дархан-Уул аймаг, Баянзүрх, Налайх дүүрэгт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дрон нислэгийн туршилтын бүсүүдийг байгуулахаа мэдэгдлээ.
Тодруулбал, манай улсад байгаа агаарын зайг ашиглан энэхүү бүсүүдийг байгуулах юм байна. Ингэснээр дэлхийн дроны үйлдвэрүүд манай улсын агаарын орон зайг ашиглан туршилтаа хийх боломжтой болох аж.
Энэ талаар ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү "Монгол Улсад өргөн уудам нутаг байна, агаарын орон зай байна. Тиймээс нам орбит дээр хөөргөж буй нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн туршилтын бүсийг байгуулж, хөрөнгө оруулалт татна. Дархан-Уул аймагт бид газраа сонгож, ТЭЗҮ-ийг гаргаж байна. Дрон үйлдвэрлэж байгаа дэлхийн бүх улс орныг Монгол Улсад ирж дроны үйлдвэрлэлийг туршихаар урьж, хамтран ажиллаж, технологийг нутагшуулна. Мөн мэргэжлийн түвшний дрон жолоодогч буюу операторуудын сургалтын стандартыг боловсруулж дуусаж байна. Ингэснээр ХАА-н салбар, байгаль орчин, газар тариалан, цахим хүргэлт зэрэг салбарт дроны үйлчилгээг нэвтрүүлснээр байгууллагын бүтээмж нэмэгдэнэ" гэлээ.
Яамнаас уг ажлын ач холбогдлыг дараах байдлаар авч үзэж байна.
Сэтгэгдэл үлдээх