Хавдар судлалын үндэсний төв донорын элгийг дурангаар тайрах анхны хагалгааг амжилттай хийлээ

.Graph
2025-02-10

Хавдар судлалын үндэсний төв донорын элгийг дурангаар тайрах анхны хагалгаагаа Сөүлийн их сургуулийн эмнэлгийн эмч нартай хамтран амжилттай хийлээ.

Уг хагалгаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажиглагч зөвлөхөөр оролцсон байна. Тэрээр "Амьд донорын тал элгийг авах хагалгаа хийлээ. Энэхүү хагалгааг дурангаар хийснээр хайртай аавынхаа төлөө элгээ өгч байгаа тэр хүний бие дээр бага сорви үүснэ. Хуучин бол маш том сорви үлддэг байсан бол одоо ердөө таван ширхэг нүх үлдэнэ гэсэн үг юм. Тэр нь хурдан эдгэнэ. Хайртай хүнээ аврахын төлөө эрүүл хүн хагалгаанд ордог цорын ганц шалтгаан бол амьд донор болох байдаг. Үүнийхээ хариуд бага сорвитой байвал ядаж хурдан тэнхэрнэ, гоо зүйн талаасаа ч цэвэрхэн харагдана" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe