Ч.Лодойсамбуу: Намайг янз бүрээр дарамталж байна, би айхгүй

.Graph
2025-02-10

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргаж, одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн нар дэмжээд байна. Уг саналын талаар Ч.Лодойсамбуу UBN.MN сайтад бүрэн хэмжээний ярилцлага өгчээ. 

Ярилцлагыг бүтнээр нь ЭНД дарж үзнэ үү. Ярилцлагаас онцлох хэсгийг хүргэж байна. 

Засгийн газрыг огцруулах үндэслэл

  • Ерөнхий сайдыг огцруулах. Яагаад гэвэл, нэг хүнийг л холдуулах гээд байгаа хэрэг биш. Энэ Ерөнхий сайд ардчилалд төвөг удаж, ардчиллыг хумьж дарангуйллыг тэлж байна. 
  • Засгийн газрын шийдвэр дандаа УИХ-ын шийдвэрийг давж байна. УИХ бол Засгийн газрын хуулийн тасаг болчихсон. Парламент бие даасан биш байна. 

Миний ард Ардчилсан нам бий

  • Намайг байнга хэний хүн бэ гэдэг. Лу.Гантөмөртэй байнга холбодог. Эрх чөлөөгөө ойлгодог хүн хүний үгээр явдаггүй. Ойр дотно байсан ч итгэл үнэмшил, үзэл бодол зөрвөл ямар ч хамтрал салдаг.
  • Миний ард ямар нэг компани байхгүй, харин нам бий. Нам дотроо яг ардчилалдаа хайртай, үзэл санаандаа үнэнч гишүүд миний хамтрагч нар. 

Дарамтууд ирж байна

  • Намайг 2028 оны сонгуулиар мандатгүй болно, чи ингээд улс төрөөс арчигдана, чи өөрийн мэдэлгүйгээр гэмт хэрэгт холбогдоно, чи шоронд орно гэж дарамталж байна. 
  • Би энэ бүх дарамтыг төсөөлж эхэлсэн. Би айхгүй. 
  • МАН-ын зарим гишүүд "Чамайг дэмжиж байна. Гэхдээ бид нар чинь "Хэрчүүлээд л дуусна шүү дээ. Жаахан ажиглая" гэж байна.
  • Гишүүдийнх нь гарын үсэг хүрдэггүй юм бол ард түмнийх нь тоо хүрэх байлгүй дээ...

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe