Шинэчлэгдсэн "Egazar 2.0" гар утасны аппликейшн хэрэглээнд нэвтэрлээ

Ц.Чимэдцэеэ
2025-02-11

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас шинэчлэгдсэн "Egazar 2.0" гар утасны аппликейшныг танилцууллаа.

Иргэд уг технологийн боломжийг ашиглан газар эзэмших хүсэлтээ цахимаар дамжуулан үнэ төлбөргүй гаргах, газартай холбоотой дэлгэрэнгүй статистик мэдээлэл авах, өөрийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газрын байршлыг хялбараар харах, бүх төрлийн лавлагаа үйлчилгээг авах, 27 төрлийн хүсэлтийг цахимаар дамжуулан гаргах, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, бусад холбогдох цахим материалуудыг түргэн шуурхай авахад хялбар болжээ.

Аппликейшныг дээрх QR кодыг уншуулан татаж авах боломжтой.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe