Хиймэл оюун ухаанд суурилсан 2600 гаруй камер ажиллаж байна

.Graph
2025-02-11

Цагдаагийн байгууллагаас 2025 онд зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогч иргэдийнхээ аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Нийслэл хотын 176 уулзвар цэгт байршуулсан 2600 гаруй “Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системийг бүрэн үйл ажиллагаанд оруулж, нэгдсэн удирдлагын хяналтыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал, “Хиймэл оюун ухаан”-д суурилсан энэхүү камерын хяналтын системээр

  • Авто замын “Зогс” шугам давсан,
  • Эгнээ байр буруу эзэлсэн,
  • Гэрлэн дохио зөрчсөн,
  • Үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зөрчлийг илрүүлж, баримтжуулан замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чухал ач холбогдолтой. 

“Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр зам тээврийн ослыг бодитоор бууруулж, иргэдийг зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах, замын түгжрэл, саатлыг бууруулах үндсэн нөхцөл бүрдэх юм.

Одоогийн байдлаар хиймэл оюун ухаанд суурилсан уг камераар ямар нэг байдлаар торгохгүй байгаа бөгөөд Замын хөдөлгөөний зөрчлийг хяналтын камераар баримтжуулж торгууль ногдуулах хугацааг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тооцож эхлэх аж. Гэхдээ Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерууд ажиллаж, зөрчил илрүүлж байгаа гэдгийг мөн санах хэрэгтэй шүү. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe