Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д хоёрдугаар сарын 13-15-ны өдрүүдэд айлчилна.
Айлчлахдаа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцох юм. Энэхүү хэлэлцээрт манай улсаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар гарын үсэг зурна. Харин БНХАУ-ын талаас Хөгжил шинэтгэлийн хорооны дарга нь гарын үсэг зурах юм байна.
Энэ асуудал УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар орж, гарын үсэг зурах зөвшөөрлийг авсан билээ.
Сэтгэгдэл үлдээх