Засгийн газар огцруулах жагсаалыг "хулгайлав"

.Graph
2025-02-11

Эрх чөлөөний эвсэл намаас өнөөдөр Төв талбайд 11.00 цагаас Засгийн газрыг огцруулах жагсаалыг зохион байгуулах байсан. Жагсаал эхэлж, иргэд Засгийн газрыг огцрохыг шаардаж байсан ч хэсэг хугацааны дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг гадаадаас авчирч, хариуцлага тооцуулах жагсаал болон хувирчээ. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг гадаадаас авчирч, хариуцлага тооцуулах жагсаал Засгийн газрыг огцруулах жагсаалыг булаан авсан гэхэд буруудахгүй. 

Уг нь Засгийн газрыг огцруулах жагсаалаар Засгийн газарт хариуцлага тооцох, утааны асуудлыг шийдэх гэх мэт байсан юм. Гэвч жагсаалд оролцсон иргэд Засгийн газрыг өмөөрсөн байдалтай, Засгийн газрыг огцруулах санал гаргасан Ч.Лодойсамбуу гишүүнийг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нартай хамтран Засгийн газрыг огцруулах гэж байна хэмээн буруутгаж байна. 

Зарим эх сурвалж МАН-ын нэр бүхий гишүүд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг гадаадаас авчирч, хариуцлага тооцуулах жагсаалыг зохион байгуулсан гэж мэдээлж байгаа юм. Жагсаалыг санаачилсан Эрх чөлөөний эвсэл намаас жагсаалын талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe