Монгол Улс авлигын индексээр 7 байр урагшиллаа

.Graph
2025-02-11

Монгол Улс авлигын индексээр 7 байр урагшилж, 114 дүгээрт эрэмбэлэгдлээ. 

"Транспэрэнси интернэшнл" олон улсын байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг танилцуулдаг. Тус байгууллагаас 2024 оны дүнг зарлахад манай улс 180 орноос 33 оноогоор 114 дүгээр байранд эрэмбэлэгдэв. Монгол Улс 2023 оны индексээр мөн 33 оноо авч 121 дүгээр байрт жагсаж байсан билээ. 

Өөрөөр хэлбэл, оноо өссөн ч үгүй, буурсан ч үгүй. Гэхдээ бусад улсын авлигын төсөөллийн индекс буурснаар манай улсын байр урагшилсан гэж харагдаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe