Колумб улсад хүүхэдтэй гэрлэхийг хориглосон хууль баталлаа

.Graph
2025-02-11

Колумб улс 137 жил үргэлжилсэн хуулийн цоорхойг нэг мөсөн хааж, Латин Америк, тэр дундаа Карибын тэнгисийн орнуудад насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй хүүхэдтэй гэр бүл болохыг бүрмөсөн хориглосон 12 орны нэг болжээ.

Тус улс дахь өмгөөллийн бүлгүүд 17 жилийн турш кампанит ажил явуулж, уг хуулийн төслийг танхим болон сенатаар нэвтрүүлэх гэж найман удаа оролдсоны эцэст хүүхдийн гэрлэлтийг цуцлах хуулийн төслийг хууль тогтоогчид баталлаа. Хууль батлах хэлэлцүүлэг таван цагийн турш маш ширүүн өрнөсөн бөгөөд "Тэд эхнэр биш охид" нэртэй энэхүү хуулийн төслийг баталжээ.

Энэ талаар Конгрессын гишүүн, хуулийн төслийн хамтран зохиогч Женнифер Педраза "Бид  найман удаа оролдсоны эцэст хүүхдийн гэрлэлтийг хориглож чадлаа. Колумб улс түүх бүтээж байна. Энэ нь охид, хөвгүүдийн эрхийг хүндэтгээд зогсохгүй, зөвхөн Колумб гэлтгүй дэлхий даяар маш сайн мессеж болно.  Колумб улсын хүүхдүүдийн өсвөр  нас бол маш чухал, бид үүнийг хамгаалж, халамжлах ёстой. Тиймээс Колумб улс бага насны гэрлэлтийг зөвшөөрдөг улс орнуудын жагсаалтаас гарсанд бид маш их баяртай байна" гэжээ. 

Колумб улсад 18 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн 4.5 сая охид, эмэгтэйчүүд байдаг нь тус улсын нийт хүн амын дөрөвний нэг нь юм. Тэдний нэг сая нь 15 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн гэж UNICEF мэдээлж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe