T-Ara хамтлагийн дуучин Hyomin ирэх дөрөвдүгээр сарын 6-нд алдартан бус найз залуутайгаа хуримаа хийхээ зарлалаа.
Түүний найз залуу нь санхүүгийн салбарт ажилладаг бөгөөд тун царайлаг нэгэн гэнэ. Hyomin найз залуугийнхаа эелдэг зан, сайхан сэтгэлд татагдсан тул ийнхүү амьдарлаа холбохоор шийдсэн гэж мэдэгджээ. Хуримын ёслол ойр хоёр талын ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд, хаалттай болох аж.
Hyomin 2021 оны 11 сараас 2022 оны 3 сар хүртэл БНСУ-ын алдартай хөлбөмбөгийн тамирчин Hwang Ui Jo-той үерхэж байсан билээ.
Сонирхуулахад, Hyomin 2022 оны 4-р сард Instagram хаягтаа англи хэлний хичээлийн тэмдэглэлээ сторидсон бөгөөд тус бичвэр дунд “I would rather die than marry him” буюу "Түүнтэй гэрлэснээс үхсэн нь дээр" гэх өгүүлбэр байсан нь шүтэн бишрэгчдийнх нь дунд шуугиан тарьж байсан юм.
Сэтгэгдэл үлдээх