"Нэ Жа 2" анимэйшн зөвхөн Хятадаас 1.1 тэрбум долларын ашиг олжээ

.Graph
2025-02-11

Хятадын уран бүтээлчдийн анимэйшн төрлийн "Нэ Жа 2" (Ne Zha 2) кино нь хаврын баярын өдрүүдэд олсон орлогоороо дээд амжилтуудыг тогтоожээ.

Ид шидийн хүчтэй чөтгөрүүдтэй тулалдаж буй хүүгийн түүхийг үзүүлдэг домгийн сэдэвтэй энэ бүтээл долоо хоногийн дотор 8 тэрбум юанийн ($1.1 тэрбум) орлогыг театруудаас олж, Хятадын киноны салбарын түүхэнд дээд амжилт тогтоосон байна. Өмнө нь 1950-аад оны Солонгосын дайны сэдэвтэй суртал нэвтрүүлгийн бүтээл болох "Чанжинь нуурын тулаан" кино 2021 онд 900 сая доллар  олсон нь өмнөх дээд амжилт байжээ.

"Нэ Жа 2" кино ирэх долоо хоногт АНУ, Канад, Австрали зэрэг гадаад орнуудын зах зээлд нээлтээ хийхээр болжээ.

Уг бүтээлийн амжилт нь олон жил Холливудын араас замнаж ирсэн Хятадын кино урлагийн хөгжлийн бэлэг тэмдэг болжээ.

Зарим судлаачид уг киног гадаад зах зээлээс дахин нэг тэрбум долларын ашиг олсноор 2009 оны "Avatar"-ыг ардаа орхиж, бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой бүтээл болж магадгүй гэж таамаглаж байна. "Нэ Жа 2" бас зөвхөн ганц улсын зах зээлээс олсон орлого нь $1 тэрбумыг давсан анхны кино болж түүхэнд бичигдэж байгааг Холливудын Deadline суваг мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe