Монголбанкны авлага барагдуулах ажлын хүрээнд Монголбанканд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах ажлыг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14:30 цагт зохион байгуулах гэж байна.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цаг хүртэл Монголбанкны бичиг хэрэгт хүлээн авна.
Дуудлага худалдааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд дараах баримтыг бүрдүүлж дугтуйлан санал авах хайрцагт хийнэ. Үүнд:
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Худалдан авагч нь худалдан авч буй эд хөрөнгийн үнийг 14 (арван дөрөв) хоногийн дотор төлнө.
Дэнчин байршуулах данс: Хүлээн авагч банк: Монголбанк
Дансны дугаар: 4101000 022
Дансны нэр: Бусад
Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Худалдах хөрөнгийн талаарх мэдээлэл, дуудлага худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Монголбанкны www.mongolbank.mn цахим хуудсаас авна уу.
Хаяг: Чингэлтэй, Бага тойруу-3, 15160, Улаанбаатар-46.
Лавлах утас: 11-323990 Бичиг хэрэг: 11-310392
Сэтгэгдэл үлдээх