БНСУ-д бага сургуулийн 8 настай сурагчийг багш нь хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ

.Graph
2025-02-11

Даваа гарагт БНСУ-ын нэгэн бага сургуулийн багш найман настай сурагчаа хутгалж хөнөөжээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, даваа гарагийн орой Тэжон хотын бага сургуулийн багш, 40 гаруй насны эмэгтэй хүүхдийн хамт байсныг цагдаа нар олжээ. Уг багш хэргээ хүлээсэн байна. Охиныг "ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэсэн боловч их хэмжээний цус алдсаны улмаас шархаа даалгүй нас барсан" гэж мэдээлэв.

Хохирогч хүзүү, нүүрэндээ их хэмжээний хутганы шархтай байсан бол сэжигтэн хүзүү, гартаа хутганы шархтай байсан аж. Байцаалтын явцад цагдаагийнхан багшийг сэтгэл санааны хямралын улмаас өмнө нь ажлаасаа халагдаж, өнгөрсөн оны сүүлээр сургуульдаа буцаж ирснийг тогтоосон байна. Сэжигтэн багш шархаа эмчлүүлж хагалгаанд орсон бөгөөд цагдаа нар түүнийг үргэлжлүүлэн байцаана гэж Ёнхап агентлаг мэдээлэв.

БНСУ нь ерөнхийдөө хүн амины гэмт хэргийн гаралтаар аюулгүй орны тоонд ордог бөгөөд 2023 онд 100,000 хүнд 1,3 хүн амины хэрэг гарсан нь 100,000 хүнд ногдох 6 хүн амины хэргийн дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe