МХБХ төслийн хүрээнд орж ирсэн 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжөө худалдсан уу

Ж.Номин
2025-02-11

Монголын Хөлбөмбөгийн холбоог тойрсон асуудал, маргаан одоог хүртэл үргэлжилж буй. Үүнтэй холбогдуулан МХБХ-ны удирдах зөвлөлөөс “Монголын хөлбөмбөгийн орчинд үүссэн асуудлыг судлах, шийдвэрлүүлэх түр хороо”-ны ажлын хэсгийг байгуулан, хоёр удаа хуралдсан  байдаг. 

Тэгвэл тус ажлын хэсгийн зүгээс МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганбаатарт шаардлага хүргүүлжээ. 

Шаардлагад “Холбооноос авсан санхүүгийн тайлан, баримт нь ойлгомжгүй, нотлох баримт дутуу орлого зарлагуудтай, нэмэлт баримтгүй байгаа тул 7 төрлийн нэмэлт баримт шаардаж байгаа”-г дурджээ. 

Хөлбөмбөг тайлбарлагч Б.Батзаяа тус шаардлагыг цахим хаягтаа байршуулж, “VAR төслийн хүрээнд 1 тэрбумаас дээш үнэлгээтэй тоног төхөөрөмж, сургалт дагалдах зүйлс орж ирсэн гэсэн тэрийгээ үзүүлэхгүй. Масс гээд телевиз худалдаж авсан гэдгээс өөр олигтой мэдээ байхгүй. Үнэндээ ТВ худалдаж авах ямар ч шаардлагагүй байхгүй. Zeus Sport Marketing-ийн компаниас орж ирсэн 762,020 америк долларыг юунд зарцуулсан, ямар учиртай мөнгө нь ойлгомжгүй. Олон улсын төслийн мөнгө, санхүүжилт гээд мэдэх ёстой олон юм цаана нь хүлээж байна” хэмээн бичжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe