Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүсэлт гаргаж, СЭМҮТ-ийн холбогдох ажилтнуудтай Асрамж халамжийн төвд үйлчилгээ авч байгаа сэтгэцийн эмгэгтэй, төрх үйлийн өөрчлөлтэй хүүхдүүдийн асуудлаар уулзалт зохион байгуулжээ.
2025 оны нэгдүгээр сарын байдлаар 20 байгууллагын 29 асрамж, халамжийн төвийн үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй 93 хүүхэд үйлчилгээ авч байгаагаас хөнгөн хэлбэрийн оюун ухааны хомсдолтой 39, хүндэвтэр хэлбэрийн оюун ухааны хомсдолтой 15, хүнд хэлбэрийн оюун ухааны хомсдолтой 17 хүүхэд, залуус байна.
Үүнээс насанд хүрсэн сэтгэцийн эмгэгтэй 9 залуу асрамж халамжийн төвүүдэд байгаа аж. Тэд насанд хүрээгүй олон хүүхдүүдтэй хамт үйлчилгээ авч байгаа нь ноцтой эрсдэл үүсгэж болзошгүй юм.
Хэдийгээр шаардлагатай асрамж, халамжийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэн ажиллаж байгаа боловч асрамж, халамжийн төвүүдэд эдгээр хүүхдүүдтэй ажиллах мэргэжлийн сэтгэл засалч, хүний нөөц дутмаг байгаа аж.
Ийнхүү тус уулзалтаар:
Сэтгэгдэл үлдээх