Орон нутагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг иргэн рүү энэ сарын 6-нд үл таних дугаараас холбогдож, “Танайхаар үйлчлүүлж, архи авсан хүн зам тээврийн осолд орж нас барсан байна” ийм учраас танай дэлгүүрийг шалгана гэх нэрийдлээр 800 гаруй мянган төгрөгийг шилжүүлэн авч, бусдыг залилсан үйлдлийг шалгаж байна.
Иймд худалдаа эрхэлдэг, үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэдийг сонор сэрэмжтэй байж, сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт даруй мэдэгдэхийг ЦЕГ-аас анхаарууллаа.
Сэтгэгдэл үлдээх