Төр хэт их татвар авах, зөвшөөрөл олгох нь бизнес эрхлэгчдийг боомилж байгаа талаар "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл мэдээлэл өглөө.
Ирэх хаврын чуулганаар Татварын багц хуулийг шинэчлэх гэж буй.
Үүнд “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээний асуудал хамаарч байгаа юм.
Тэгвэл бизнес эрхлэгчид орлогоосоо дараах татвар, шимтгэлийг суутгуулдаг ба хэвийн үйл ажиллагаа эрхлэхэд нь хүндрэл учруулдаг талаар дурдав. Үүнд:
Мөн тэдэнд тулгарч буй дараагийн томоохон асуудал нь төрөөс олгох зөвшөөрөл юм.
Зөвшөөрөл авахад тоймгүй их бичиг баримт шаардаж, олон арван шат дамжлагыг дамжиж 100 хүртэл хоног хүлээх шаардлага үүсгэдэг гаж тогтолцоо бий болсон.
Зөвшөөрлийн тухай хуульд нийт 372 зөвшөөрөл, үүнээс 251 нь тусгай, 121 нь энгийн зөвшөөрөл байгаагаас Байгаль орчны чиглэлээр 9 баримт бичиг, 42 шат дамжлагыг 22 хоногт, Соёл боловсролын чиглэлээр 20 баримт бичиг, 80 шат дамжлагыг 58 хоногт, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 19 баримт бичиг, 138 шат дамжлагыг 60 хоногт, Эрүүл мэндийн чиглэлээр 33 баримт бичиг, 126 шат дамжлагыг 40 хоногт шийдвэрлэхээр зохицуулсан байдаг.
Ийнхүү мэдээлэл өгөх үеэр Ард санхүүгийн нэгдлийн ТУЗ дарга Ч.Ганхуяг “Бизнес амьдрах орчин байхгүй байхад бизнест ээлтэй байна гэж ярих нь боломжгүй” хэмээж байв.
Иймд Зөвшөөрлийн тухай хууль болон Татварын гол хуулиудад онцгой анхаарал хандуулж, эдийн засгийн макро өсөлтийн үед бий болох амжилтаа микро эдийн засагт буюу хувь хүн, ААН, нийт бизнес эрхлэгчдэдээ хүртээх шаардлагатай байна.
Сэтгэгдэл үлдээх