Криштиану Роналду гэрээгээ нэг жилээр сунгана

.Graph
2025-02-12

Хэдхэн хоногын өмнө 40 насны босго давсан Португалын алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду “Аль-Наср” клубтэй байгуулсан гэрээгээ дахин нэг жилээр сунгах тохиролцоонд хүрсэн талаар Саудын Арабын клубийн төлөөлөгч мэдээллээ. 

Эх сурвалжийн хэлснээр, Клубын удирдлага, Роналдугийн агент гэрээг сунгах талаар тохиролцсон боловч одоохондоо албан ёсоор гарын үсэг зураагүй байгаа бөгөөд шийдвэрийн талаар ойрын өдрүүдэд зарлах төлөвтэй байна. Баттай бус эх сурвалжийн мэдээллээр түүний шинэ гэрээ жилийн 180 сая евро аль эсвэл клубын хувьцааны 5 хувийг эзэмших гэсэн заалт байгаа юм байна. 

Роналдугийн одоогийн гэрээ 2025 оны зургаадугаар сард дуусах юм. “Спортинг”, “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”, “Ювентус” зэрэг клубүүдэд  байсан тэрбээр 2023 оны нэгдүгээр сард “Аль-Наср” багт ирж, түүнээс хойш 90 тоглолтонд оролцож 82 гоол оруулаад байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Роналду хэлэхдээ, мэргэжлийн замналаа дуусгах хүртлээ “Аль-Наср” клубт тоглоно гэж хэлсэн бөгөөд энэ цаг мөч удалгүй эсвэл хоёр, гурван жилийн дараа ирж магадгүй хэмээн ярьж байв. Португалын алдарт хөлбөмбөгчин хоёр жилийн өмнө Манчестер Юнайтед клубээс сүр дуулиантайгаар Саудын Арабын про лигийг зорьж, жилийн 200 сая ам.долларын 2 жилийн гэрээ байгуулж “Аль-Наср” клубт шилжин ирж байсан түүхтэй юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe