Олон Улсын боксын холбоо ОУОХ-г шүүхэд өгнө

.Graph
2025-02-12

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп трансжендер эмэгтэй тамирчдыг бүс нутагтаа зохион байгуулагдах тэмцээнүүдэд оролцохыг хориглосон зарлиг гаргасны дараагаар Олон Улсын боксын холбоо /IBA/ Олон улсын олимпын хороог шүүхэд өгнө гэдгээ мэдэгдлээ.

Учир нь, ОУ-ын боксын холбооноос Парисын олимпын өмнө Алжирын боксчин Иман Хелиф болон Тайваний Лин Юйтин нарын эрхийг хассан байсан аж. Гэвч ОУ-ын олимпын хорооноос тэдгээр тамирчдыг Олимпод оролцуулах шийдвэр гаргаснаар тэд алтан медаль хүртсэн билээ. 

Тэгвэл Олон Улсын боксын холбоо шүүхэд хандаж буй талаараа мэдэгдэл гаргахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эмэгтэйчүүдийн тэмцээнд трансжендер тамирчдыг оролцуулахыг хориглосон зарлиг гаргасныг дурдсан байна. Тэдний мэдэгдэлд “Манай холбоо эмэгтэй боксчдыг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах тал дээр хатуу тууштай шударга байр суурь баримталж байсныг АНУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг нотолж байна. Хоёр тамирчны эрхийг хассан гэдгийг ОУОХ мэдсээр байж үл тоомсорлон, Олимпын эрхийн төлөөх тэмцээнүүд болон Олимпын тоглолтод оролцуулснаар эмэгтэй тамирчдын боломжийг булааж, алтан медаль хүртсэн. Иймээс IBA-гийн зүгээс ОУОХ-ны үйлдэлд албан ёсоор гомдол гаргаж байна” гэжээ. 

Швейцарь улсын хууль тогтоомжид зааснаар, тэмцээнд оролцогчдын аюулгүй байдалд заналхийлсэн аливаа үйлдэл, эс үйлдлийг шалгах шаардлагатай бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл болох магадлалтай. Бид мөн зохих гомдлуудыг Францын болон АНУ-ын хууль прокурорын байгууллагад гаргана, ОУОХ тамирчдыг бүртгэхдээ паспорт дээр тулгуурлаж, хүйсийн шалгалтыг хууль бус гэж үзсэн гэж IBA мэдэгдсэн байна.

ОУОХ-ны шийдвэр амжилтад нь нөлөөлсний улмаас хохирсон тамирчдад хандан IBA-гийн тэргүүн Умар Кремлев хэлэхдээ, ОУОХ-ны удирдлага, тус хорооны ерөнхийлөгч Томас Бахын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахыг уриалжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe