Илүүдэл жинтэй монголчууд эрдсээр дутагдаж байна

Ж.Номин
2025-02-12

НҮБ-ын Хүүхдийн Сан, ЭМЯ, НЭМҮТ-тэй хамтран “Монгол Улсын Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний зургаа дахь судалгааг хийжээ. Тус судалгаанд Монгол Улсын нийгэм эдийн засгийн 4 бүсийн 21 аймаг, 112 сум, Улаанбаатар хотын 8 дүүргийн 40 хороог хамруулсан байна. Тодруулбал, дээрх бүсүүдээс 0-59 сартай хүүхэдтэй өрх, 15-49 насны эмэгтэй, 15-49 насны эрэгтэй, ЕБС-ийн 6-18 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд гэхчлэн нийт 14833 хүнийг сонгон судалгаанд хамруулжээ. 

Юуг судлав?

  • Судалгаагаар тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн усан хангамж, ариун цэвэр, аж байдлын түвшин, хүнсний баталгаат бус байдал, иоджуулсан давсны хэрэглээ, 
  • Тав хүртэлх насны болон ЕБС-ийн 6-18 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судлан, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг өрхийн шинж байдал, эхийн хоол тэжээлийн байдалтай холбон судлах
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн бичил тэжээлийн бэлдмэлийн хэрэглээ, төрөх насны эмэгтэйчүүдийн хооллолтын дадал, хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг, 
  • Тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 15-49 насны эрэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлээс хамааралт эмгэгийн тархалтыг тус тус судлан тогтоожээ.

59 хүртэлх сартай хүүхдүүд

  • Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7% төмөр дутлын цус багадалттай бөгөөд тархалт нь хөвгүүдийн дунд охидоос 2 дахин илүү байна 
  • 6-59 сартай 2 хүүхэд тутмын 1 нь (48.4%) Д аминдэмийн дуталтай, 3 хүүхэд тутмын 1 нь Д аминдэмийн нөөц дутмаг байдалд байна.  
  • А аминдэм дутлын тархалт харьцангуй бага (7.1%) байгаа боловч, 10 хүүхэд тутмын 6 нь А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.

5 хүртэлх насны хүүхдүүд

  • 5 хүртэлх насны хүүхдийн 8.4% өсөлт хоцролттой, 1.5% тураалтай, 11.3% илүүдэл жинтэй байна.
  • Хүүхдийн дунд цус багадалтын тархалт 21.3%, 2 хүүхэд тутмын нэг нь (48.4%) Д аминдэмийн дуталтай байна.

Бусад

  • ЕБС-ийн 6-18 насны хүүхдүүдийн 19.6% илүүдэл жин ба таргалалттай, 7.6% цус багадалттай, 89.1% нь Д аминдэм хангалтгүй байгааг судлан тогтоосон.
  • Бага насны хүүхдүүдийн 42.2% нь чихэр, шоколад, шарсан төмс гэх мэт эрүүл бус хоол хүнс байнга хэрэглэдэг бол 36.7% нь чихэрлэг ундаа хэрэглэж байна
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд цус багадалт 22.3%, Д аминдэмийн дутал буюу нөөц дутмаг 92.0%, төмрийн дутагдал 40%-тай байв.
  • Судалгаанд хамрагдсан 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4%, эмэгтэйчүүдийн 53.0% нь илүүдэл жин таргалалттай байна.
  • Нийт өрхийн 2.7% хүнсний баталгаат байдал ноцтой алдагдсан, өрхийн иоджуулсан давсны хэрэглээг өмнөх судалгаанаас буурсан буюу 47.1%-тай гарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe