Хонины ууц, үхрийн өвчүү хулгайлжээ

Ц.Чимэдцэеэ
2025-02-13

Цагаан сарын бэлтгэл базааж буйтай холбогдуулан чанасан хонины ууц, утсан үхрийн өвчүү, хөлдөөсөн бууз хулгайлах тохиолдол цөөнгүй гарчээ.

Тухайлбал, энэ сарын 4-нд Булган аймагт “Зуслангийн байшинд хулгайч орж, 2 ширхэг өвчүү, 1 тооны үхрийн мах алдагдсан байна”, 7-нд “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байшинд хулгайч орсон байна” гэх мэдээллийг тус тус цагдаагийн байгууллага бүртгэсэн.

Ийнхүү нэг хонины ууц, хоёр мөнгө аяга алдсан хэргийг шалгаж байна.

Иймд сар шинийн баяртаа зориулан бэлтгэсэн хүнс, эд зүйлсээ хадгалахдаа цоож түгжээг сайтар бэхлэх, сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe