Олон Улсын Жүдогийн холбооноос (IJF) зохиодог дэлхийн цуврал тэмцээний нэг Бакугийн их дуулга энэ сарын 14-16-д Азербайжан улсын нийслэл Баку хотод болно. 2025 оны хоёр дахь том тэмцээнд 4 тивийн 38 орны 275 тамирчин эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд барилдахаас Монголын таван тамирчин оролцоно.
Олон Улсын Жүдо бөхийн холбооны калердарчилсан хуваарийн дагуу оноо олгох энэ оны эхний том тэмцээн болох Парисын их дуулга тэмцээнд Монголын 12 тамирчин барилдсан ч шагналт байрт шалгараагүй билээ.
Уг их дуулга тэмцээнд Н.Мэндсайхан, Б.Уранзаяа, Б.Нямренчин нар оролцсон юм.
Сэтгэгдэл үлдээх