Инцфляц өсөж, 9.6 хувь болжээ

Ц.Чимэдцэеэ
2025-02-13

Үндэсний статистикийн хорооноос энэ оны нэгдүгээр сарын байдлаар хэрэглээний үнийн индексийг танилцууллаа.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өсжээ.

Хангайн бүсэд барааны бүлгийн үнэ 8.2 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 23.3 хувь, Хангайн бүсэд хүнсний бүлгийн үнэ 11.1 хувь, Баруун бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 10.5 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.

Мөн хүнсний барааны бүлгийн үнэ 9.2 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9.7 хувиар, барааны бүлгийн үнэ 7.5 хувиар,үйлчилгээний бүлгийн үнэ 16.4 хувиар өсжээ.

Инфляц нэгдүгээр сард 9.6 хувь гарсан.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.9 нэгж хувиар (30.6%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.1 нэгж хувиар (53.2%) тус тус нөлөөлсөн байна.

Дэлгэрэнгүй мэдээг эндээс үзээрэй.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe