Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг мөргөж, дээгүүр нь гарсан хэрэг гарчээ

Ж.Номин
2025-02-13

Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед ХУД-ийн 19–р хороо, Зайсангийн "Ази фарм" өнгөрөөд "замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгахад Lеxus-570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /47 настай, эр/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон байна.

Алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe