Graph.mn сайт Валентины баярыг тохиолдуулан нэгэн хосыг урьж ярилцлаа.
Хосуудыг Г.Сүмбэрэл, Ш.Хүслэн гэдэг. Найз залуу нь өдгөө МУИС-ийн оюутан бол найз бүсгүй нь загварын салбарт ажилладаг нэгэн. Тэд үерхээд гурван жил болж байгаа ч энэ хугацаагаа тийм ч урт хугацаа гэж үзэхгүй байгаа нь сонирхол татсан юм. Учир нь цаашид олон жилийг хамт туулж, амьдарлаа холбох хүмүүс нэг нэгнээ илүү сайн таньж, ойлголцож сурах нь чухал тул үерхсэн хугацаагаа урт биш гэж тодорхойлжээ. Залуу хосуудад л тохиолддог үл ойлголцол, хардалт, гомдолт гэх том даваануудыг өөрсдийнхөө хэмжээнд хэрхэн ярилцаж, ойлголцож, нэгэндээ итгэж, асуудлаа шийдэж байгаагаа хуваалцсан тэдний түүхийг хүргэж байна.
Бүтэн ярилцлагыг эндээс үзнэ үү.
Сэтгэгдэл үлдээх