Хөвсгөл нуурын эрэгт "Хөх Сувд" мөсний баяр энэ жил хоёрдугаар сарын 13-22-нд болж байна.
24 дэх жилдээ зохион байгуулж буй уг баяраар мөсөн хотхон байгуулах, мөсөн дээрх спортын тэмцээн, ардын урлагийн тоглолт зэрэг олон арга хэмжээ төлөвлөжээ. Мөн өнөөдөр буюу Валентины баярыг тохиолдуулан "Beach valentines" үдшийн цэнгүүн зохион байгуулах аж.
Өнгөрсөн жилүүдэд “Хөх сувд” олон улсын мөсний баяр зөвхөн амралтын хоёр өдөр болдог байсан. Тэгвэл жил ирэх бүр сонирхох, оролцох зочид нь өсч буйтай холбоотойгоор энэ удаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хайчийн ам гэдэг газар ес хоног үргэлжлэх юм.
Сэтгэгдэл үлдээх