Боловсролын зээлийн сангаас зарим эрэлттэй мэргэжлээр суралцагч нарт сургалтын төлбөрийн тэтгэлэг, буцалтгүй тусламжийг зарлажээ.
Буцалтгүй тусламжид:
- Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч
- Бүтэн өнчин суралцагч
- Эцэг эх нь хоёулаа эсвэл хагас өнчин, эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн
- Хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн
- Цаатан, Урианхай, Тува өрхийн
- “Монголын сайхан бичигтэн”
- Нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд нь дотоодын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт зэрэг суралцагч нар хамрагдана.
Харин зарим эрэлттэй мэргэжлээр суралцагч нар:
- Сувилагч
- Нийгмийн ажилтан
- Номын санч
- Хоол зүйч
- Хэл засалч
- Хөдөлгөөн засалч
- Хөдөлмөр засалч
- Сэтгэл зүйч
- Арга зүйч зэрэг мэргэжлээр сурдаг байх шаардлагатай юм.
Дээрх эрэлттэй мэргэжлээр суралцагч нь 2.8-аас доошгүй голч оноотой байх бөгөөд зээл авснаас бусад тохиолдолд сангийн хөрөнгөөр суралцаагүй байх гэх шаардлагуудыг тавьж байгаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Сэтгэгдэл үлдээх