Google хэрэглэгчдийнхээ насыг тодорхойлохын тулд хиймэл оюун ухаан ашиглана

.Graph
2025-02-14

Google компани хэрэглэгчдийнхээ насанд хүрсэн эсэхийг тодорхойлохын тулд хиймэл оюун ухаан ашиглаж эхэлнэ.

Тус компани хүүхэд, өсвөр насныхан, эцэг эхчүүдэд зориулсан шинэ дижитал хамгаалалтыг бий болгохын тулд хэрэглэгчдийнхээ насыг тодорхойлох энэхүү аргыг хэрэглэхээр шийдвэрлэсэн байна. Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр энэ автоматжуулалтыг "YouTube" зэрэг "Google"-ийн бүтээгдэхүүнүүдэд ашиглах аж.

“Google” бол олон тэрбум хэрэглэгчтэй компани бөгөөд зарим үйлчилгээнд 18-аас доош насныхныг хязгаарладаг. Энэ талаар Google-ийн мэргэжилтэн Женн Фицпатрик “Энэ жилээс бид автомат сургалтад суурилсан нас тодорхойлох загварыг туршиж эхэлнэ. Энэ нь хэрэглэгчийг 18-аас дээш эсвэл доош насных эсэхийг тодорхойлоход тусална” гэж ярилаа. Тус компани хиймэл оюунд суурилсан насны тооцооллоо цаашид олон улс оронд нэвтрүүлнэ гэж мэдэгджээ.

Өмнө нь “Meta” компани өнгөрсөн оны 9-р сард хэрэглэгч насаа худлаа хэлж буй эсэхийг тодорхойлохын тулд хиймэл оюун бүхий функцуудыг танилцуулсан юм. “Google” болон технологийн салбарын бусад компани янз бүрийн ажил үйлчилгээндээ хиймэл оюуныг улам өргөнөөр ашиглах болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe