Инновацлаг ур чадварын тэтгэлэгт 100 оюутан шалгарлаа

Ц.Чимэдцэеэ
2025-02-14

АПУ Компани ‘Бахархалт Монгол’ тогтвортой хөгжлийн стратегийн хүрээнд 'INNOV-TALENT' инновацлаг ур чадварын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь Монголын чадварлаг оюутнуудыг дэмжиж, ирээдүйн шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж, хамтдаа инновацлаг төслийг санаачлан хийх зорилготой.

Ийнхүү 100 оюутан шалгарчээ.

Тэд:

  • Мэргэжлийн дадлагаа ажлын бодит орчинд цалинтай хийнэ.
  • Хувь хүний болон мэргэжлийн ур чадвараа АПУ академийн сургалт, хувь хүний хөгжлийн LMS багцийн сургултуудад хамрагдан нэмэгдүүлнэ.
  • Нийгэмд чиглэсэн сайн дурын ажил хийнэ.
  • Бодит бизнесийн кэйс дээр ажиллаж, инновацлаг төслийг санаачлан хийнэ.
  • Сургалтын төлбөрийн тэтгэлэг авна.

Оюутнуудын суралцаж буй чиглэл

  • 45 хувь нь инженер
  • 25 хувь нь IT ба технологи
  • 15 хувь нь Шинжлэх ухаан, судалгаа
  • 10 хувь нь Бизнес, менежмент
  • 5 хувь нь Эрүүл мэнд, хүмүүнлэг

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe